ТАНИЛЦУУЛГА

"Та ресторанд мөнгөө төлсөн байхад сайхан хоол ирнэ. Харин Цахим Сунгаанд рестораны сэтгэхүйгээр хандаж болохгүй, хариуцлага ба зүтгэл хамгийн чухал"     ...Зорилготой сурагчдад зориулав.

СИСТЕМИЙН ТУХАЙ

Цахим сунгаа систем нь 2014 онд сурагчдыг Нийгмийн ухааны ЭЕШ-д бэлтгэх зорилгоор бүтээгдсэн Монголын анхны онлайн сургалт, сорил, дасгал-шалгалтын бие даасан систем юм. Тус систем нь 2025 он хүртэл хаалттай горимд үйл ажиллагаа явуулж, жил бүр 50–120 хүртэлх сурагчдыг түвшин харгалзахгүйгээр элсүүлж ЭЕШ-д амжилттай бэлтгэж ирсэн ба 2019 оноос хойш Нийгмийн ухааны төрөлжсөн сургалтанд мөн ашиглагдаж байна.

Харин 2026 оноос нээлттэй байдлаар сурагч, сургууль, багш нарыг элсүүлж хамтдаа хөгжих боломжийг бүрдүүллээ. Гэсэн хэдий ч Цахим сунгаа нь чанарт суурилсан хөгжлийн бодлогоо үргэлжлүүлэн баримталж, жил бүрийн элсэгчдийн тоонд тодорхой хязгаар тогтоох зарчмыг цаашид ч хадгалан ажиллах болно.

ҮР ДҮН

Манай системээр зааврын дагуу хариуцлагатай суралцсан сурагчдаас ЭЕШ-д жил бүр 800 оноо авсан төгсөгч төрдөг бөгөөд нийт зааврын дагуу суралцагсдын 70 хувь нь 600-аас дээш оноо авч, бодит үр дүнг тогтмол үзүүлж байна. Системд ашиглагддаг тест, сорилууд нь байнга шинэчлэгддэг, ном хэлбэрээр нийтлэгддэггүй нь суралцагчдын амжилтын түлхүүр, гол давуу талуудын нэг юм.

ҮНЭ ЦЭНЭ

Цахим сунгаа нь өндөр төлбөртэй сургалтын төвд хамрагдах боломжгүй боловч зорилготой, хариуцлагатай суралцагчдад зориулсан систем юм. Мөн сурагч бүрийн ахиц, гүйцэтгэлийг бодитоор хэмжих, шуурхай хянах, зөв чиглүүлэг өгөх боломжийг бүрдүүлсэн тул багш нарын хувьд ч үр дүнтэй сургалтын хэрэгсэл болдог. .

Орчин үед ижил төстэй олон апп, систем илүү загварлаг, техникийн шийдэл сайтайгаар бий болсон ч Цахим сунгаа нь анхнаасаа хичээлийн агуулга, сорилын чанар, тестийн үнэ цэнийг нэн тэргүүнд тавьж ирсэн.Иймээс цаашид загвар хийцэд гэхээс илүү агуулга, чанарт суурилсан хөгжлийг тасралтгүй үргэлжлүүлэн ажиллах болно.